БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод өнөөдрийн байдлаар "Шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа" өвчний тоо нэмэгдэж, 59 хүн өвчилж, долоон хүний биеийн байдал хүнд байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Мөн Хонг Конгт 14 хүн Сингапурт бага насны нэг хүүхэд өвчилсөн тухай албан бус мэдээлэл бий.
БНХАУ-д бүртгэгдсэн шалтгаан нь тодорхойгүй уушины хатгалгаа өвчин нэмэгдэж байгаатай холбогдуулан Эрүүл мэндийн яамнаас ард иргэдийг амьсгалын замын халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөхийг анхаарууллаа.