Он гарсаар чарганаас унаж гэмтсэн 111 тохиолдол бүртгэгджээ

Он гарсаар чарганаас унаж гэмтсэн 111 тохиолдол бүртгэгджээ

ГССҮТ-д он гарсаар цана, чаргаар гулгаж байгаад бэртэж гэмтсэн 111 тохиолдол бүртгэгджээ. Иймд цана, чарга, мөсөн гулгуурт гулгахдаа анхаарал болгоомжтой байж, хүүхдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг  Нийслэлийн гэр бүл, хүүхэд залуучуудын газраас зөвлөлөө.

Чаргаар зөв гулгах зөвлөмж:

  • Чаргаар гулгахдаа чарган дээр байрлалаа өөрт эвтэйхнээр сонгох буюу хөл, гараа унжуулахгүй, чирэхгүй, түлхэж хүч нэмэхгүй байх
  • Хөл, гараараа тулснаар чарганы чиглэл өөрчлөгдөж, бусадтай мөргөлдөх, унах, бэртэх эрсдэлтэй 
  • Чаргаар ар араасаа дараалан гулгахгүй байх, зэрэгцээ эгнээнээс гулгах
  • Замын голд зогсолт хийсэн бол бусдад болон өөртөө бэртэл учруулахааргүй замаа чөлөөлж зогсох
  • Гулгаж дуусаад чарганаасаа хурдан босох,ухарч гулгахгүй байх, бусдад болон өөртөө бэртэл учруулахгүйгээр, мөргөлдөх болон мөргүүлэхээс зайлж дээрээс гулгаж буй хүнийг харж, замаа чөлөөлөх
  • Автомашинаар чаргаа чирэхгүй байхыг анхааруулж байна
  • Мөсөн гулгуурт гулгахдаа бусдын аюулгүй байдалд анхаарч, цуварч, эхний хүүхэд гулгаж дууссаны дараа гулгана. Мөн гулгах үедээ бусдыг түлхэх, шахах, зогсож гулгахгүй байхыг анхааруулав.