Хүүхдэдээ гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэн үзүүлэхгүй байхыг зөвлөлөө

Хүүхдэдээ гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэн үзүүлэхгүй байхыг зөвлөлөө

Дэлгэцийн хэрэглээнээс хүүхдээ холдуулах энгийн аргуудын талаар Эрүүл мэндийн яамнаас зөвлөлөө.

Сүүлийн үед бага насны хүүхдүүд гар утаснаас хамааралтай болж, дэлгэцийн хэрэглээг хэтрүүлснээр гарах сөрөг үр дагавар нэмэгдэх болсон. Тэгвэл үүнтэй холбоотойгоор ЭМЯ-аас зөвлөмж мэдээлэл гаргажээ. Тухайлбал,

  • Хүүхдэдээ өдөр бүр тодорхой цаг зарцуулах,
  • Аливаа нэг зүйлийг барьцаалсан шаардлага тавихгүй байх,
  • Гар утас болон зурагтыг нэг удаад 30 минут, өдөрт хоёр цагаас хэтрүүлэн үзүүлэхгүй байх,
  • Гэр бүлийн дүрэм, цагийн хуваарь зохиож хүүхэдтэйгээ хамтран биелүүлдэг байх,
  • Хүүхдийнхээ сонирхол хэрэгцээг судалж, хэрэгцээтэй зүйлсийг нь хангаж өгөх,
  • Эцэг эх өөрийн биеэр үлгэр дуурайлал үзүүлэх /өөрсдөө гэртэй утсаа үзэхгүй байх/
  • Эцэг эх, асран хамгаалагчид хүүхэдтэйгээ ярилцах, ном уншиж өгөх хамт таавар таалгаж, эвлүүлдэг тоглоом тоглох, гадуур алхахыг эрхэмлэж байхыг зөвлөлөө.

Сэтгүүлч: Г.Энхзул