Баярын амралтын өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд 15 цаг хүртэл ажиллана

Баярын амралтын өдрүүдэд дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд 15 цаг хүртэл ажиллана

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ баярын өдрүүдээр Эрүүл мэндийн байгууллагын ажиллах цагийн хуваариарыг танилцуулсан юм. 

Тодруулбал, Өрхийн эрүүл мэндийн төвүүд арванхоёрдугаар  сарын 29, 30, 31-ний өдөр, нэгдүгээр сарын 1-ний өдөр 10:00-16:00 цагийн хооронд ажиллах аж. Харин дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүдний кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30-нд 10:00-15:00 цагийн хооронд ажиллах юм байна. 

Тэгвэл дүүргийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинетууд арванхоёрдугаар сарын 29, 30, 31 болон нэгдүгээр сарын 1-нд 10:00-15:00 цагийн хооронд үйл ажиллагаагаа явуулах аж. Нийслэлийн шүд эрүү нүүрний төв арванхоёрдугаар сарын 29, 30 ,31-ний өдрүүдэд 09:00-15:00-цагийн хооронд ажиллах бол Нийслэлийн Түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар явагдана гэдгийг албаныхан мэдээллээ. Мөн дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон нэгдсэн эмнэлгүүдийн яаралтай түргэн тусламжийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжлэх аж. 

Г.Энхзул