СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Бага насны хүүхдүүдийн осголт нэмэгдэж байна" гэж ГССҮТ-өөс анхаарууллаа

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: "Бага насны хүүхдүүдийн осголт нэмэгдэж байна" гэж ГССҮТ-өөс анхаарууллаа

Эцэг эх, асран хамгаалагчид бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдийг бэртэж гэмтэх, осгож хөлдөхөөс сэргийлэхийг ГГСҮТ-өөс онцгойлон анхааруулав. 

ГССҮТ-ийн ерөнхий захирал Э.Галбадрах "Халтиргаа гулгаанаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэж байна. Мөн осголт хөлдөлтөд өртөж байгаа иргэдийн тоо өсөж байна. Баяр амралтын өдрүүдэд орон нутаг зорих иргэдийн тоо нэмэгддэг. Мөн хүүхдүүдийн гэртээ байхдаа бэртэж гэмтэх тохиолдлууд эрс өсөх хандлагатай болдог.

Иймд дараах зөвлөмжийг өгч байна. Аж ахуй нэгж байгууллагууд ойр орчмын 50 метрийн цасаа цэвэрлэх, бага насны хүүхэдтэй тавих анхаарал халамжаа дээшлүүлэх, архи согтууруулах ундааны зохистой хэрэглээндээ анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн бага насны хүүхдүүдийн осголт нэмэгдэж байна. Иймд эцэг эхчүүд хүүхдэдээ хандах хараа хяналтаа эрс сайжруулах шаардлагатай байна. Нөгөөтээгүүр хөдөө орон нутагт зорчиж байгаа иргэд автомашины бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцаслаж явахыг онцгойлон анхааруулж хэлмээр байна. Иргэд эмнэлгийн байгууллагын тусламжийг авалгүйгээр өөрсдөө дур мэдэн арга хэмжээ авах нь тухайн өвчнийг хүндрүүлэх эрсдэлийг дагуулж байдаг" гэв.