COVID-19-ийн JN.1 хувилбар АНУ-д хурдацтай тархаж байна

COVID-19-ийн JN.1 хувилбар АНУ-д хурдацтай тархаж байна

АНУ-д COVID-19-өөр халдварласан шинэ тохиолдлуудын 44.2 хувийг “Омикрон” хувилбарын JN.1 дэд хувилбар эзэлж байгаа тухай тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мэдээлэв.

CDC-ийн мэдээлснээр, JN.1 хэдхэн хоногийн өмнө нийт халдварын тохиолдлын дөнгөж 20 орчим хувийг эзэлж байсан бол өнгөрсөн баасан гаргийн байдлаар уг хувилбар нь улсын хэмжээнд шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын бараг тэн хагасыг эзлэх болжээ. Дэлхийн хэмжээнд JN.1 нь олон оронд бүртгэгдсээр байгаа бөгөөд тархалт нь хурдацтай нэмэгдэж байна. Өнгөрсөн мягмар гарагт Дэлхийн эрүүл мэндийн байгууллага уг хувилбарын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан анхаарал хандуулах хувилбарын ангилалд оруулсан боловч нийгмийн эрүүл мэндэд учруулах эрсдэл бага хэвээр байгааг тэмдэглэжээ.

CDC-ийн тооцоолсноор, АНУ-д 11 дүгээр сарын сүүлчээс 12 дугаар сарын дунд үе хүртэлх хугацаанд JN.1-ийн тархалт хоёр дахин нэмэгдсэн байна. Энэ нь баярын үеэр хүмүүсийн хөл хөдөлгөөн нэмэгдэж, дархлаа суларсантай холбоотой байж магадгүй байна. JN.1 нь хэдхэн долоо хоногийн дотор дэлхий даяар давамгайлан тархаж буй коронавирусний хувилбар болох төлөвтэй байгааг шинжээчид хэлж байна.

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ