"Хязгаарлалтын цаг"-аас урьтах гэсэн иргэд түгжрэлийг хэрхэн үүсгэж буйг илтгэх гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарчээ

"Хязгаарлалтын цаг"-аас урьтах гэсэн иргэд түгжрэлийг хэрхэн үүсгэж буйг илтгэх гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарчээ

Өнөөдөр /2023.12.18/-өөс эхлэн ирэх хоёрдугаар сарын 01 /2024.02.01/-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугаар сүүлийн орны тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Хотын дарга Х.Нямбаатар гаргасан. 

Энэ удаагийн бүсчлэлийг хүрээг өргөжүүлж "32-ын тойргоос Маршалын гүүрний хойд талын уулзвар, Сонсголонгийн уулзвараас Офицеруудын замын уулзвар хүртэл" байхаар төлөвлөсөн гэж Хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Энэхүү хязгаарлалт нь 08:00-20:00 цагийн хооронд үйлчилнэ. Тэгвэл 08:00 цагаас өмнө урьтах гэсэн иргэд автозамын ачааллыг хэрхэн үүсгэж, эртлэн явж буйг илтгэсэн гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарсан байна. Мөн дугаарын хязгаарлалтын бүсэд ирсэн автомашинууд авто замын ачааллыг хэрхэн нэмэгдүүлж буйг илтгэх гэрэл зураг ч гарсан байна.