Өнөөдөр /2023.12.18/-өөс эхлэн ирэх хоёрдугаар сарын 01 /2024.02.01/-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн улсын дугаар сүүлийн орны тэгш, сондгойгоор нь хөдөлгөөнд оролцуулах захирамжийг Хотын дарга Х.Нямбаатар гаргасан.
Харин ЕБС-ийн сурагчдын хичээлийг цахимд шилжүүлж, идэр өвлийн ес эхэлж байгаа энэ үед иргэдийн автомашинаар зорчих эрхийг нь хязгаарлаж, тэдний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь зөрчсөн шийдвэр гаргасан "Х.Нямбаатар хотын даргаасаа огцрох ёстой" гэсэн сэтгэгдлийг зарим иргэд илэрхийлж байна.
Тэгвэл олон нийтийн сүлжээнд Х.Нямбаатарын шийдвэрийг эсэргүүцсэн зарим иргэдтэй тэрбээр хэрэлдсэн өнгө аястай зүйлийг бичсэн байна.
Тухайлбал, нэгэн иргэн өөрийн твиттер хуудастаа "Тэр цэнхэр дугаартай төрийн машинуудаа бүгдийг нь хязгаарлалтад хамруулахыг шаардаж байна. Адилхан амьдар, чадахгүй бол зайлцгаа" гэсэн сэтгэгдлийг үлдээжээ. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар, "Сэтгүүлч шүү ухаантай юм бол олон нийтийн сүлжээнд жаахан ёс зүйтэй үг хэллэг хэрэглэж баймаар. Нөгөөтэйгүүр 0 зогсолтоос гарах гарц ярих бядгүй масстай нийлээд хашгичахаас өөр шидгүй бхдаа чи" гэсэн хариуг барьжээ.
Сэтгүүлч шүү ухаантай юм бол олон нийтийн сүлжээнд жаахан ёс зүйтэй үг хэллэг хэрэглэж баймаар. Нөгөөтэйгүүр 0 зогсолтоос гарах гарц ярих бядгүй масстай нийлээд хашгичахаас өөр шидгүй бхдаа чи
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) December 17, 2023
Маргааш буюу 12-р сарын 18-ны өглөө 10:00 цагт Нийслэлийн АН-аас дугаарын хязгаарлалт, цахим хичээлийн шилжилт, Авто замын 0 зогсолттой холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулах асуудлаар тэмцлийн хурц хэлбэрт шилжих болсон талаар мэдэгдэл хийнэ. Сэтгүүлчид та бүхнийг…
— Х.Нямбаатар (@KhNyambaatar) December 17, 2023