ВИДЕО: Хотын даргын нэгдүгээр орлогч асан З.Төмөртөөмөө дэлхийн 7 гайхамшгийн нэг 1173 онд баригдсан "Пиза"-ийн хазгай цамхагийг "лифтгүй" гэв

ВИДЕО: Хотын даргын нэгдүгээр орлогч асан З.Төмөртөөмөө дэлхийн 7 гайхамшгийн нэг 1173 онд баригдсан "Пиза"-ийн хазгай цамхагийг "лифтгүй" гэв

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан З.Төмөртөөмөө болчимгүй үг, үйлдлээрээ үе, үе хүмүүсийн шүүмжлэлд өртдөг нэгэн. Тэрбээр саяхан Европын орнуудаар аялж энэ үеэрээ дэлхийн долоон гайхамшгийн нэг Италийн Пиза хотод байрлах "Пиза"-ийн далий цамхгийг очиж үзсэн байна. 

Ингэхдээ тэрбээр "Энэ цамхагийн өндөр нь 55 метр. Бид алхаж гарлаа. Лифтгүй юм байна" гэж ярьжээ.  Үүнээс үүдэн иргэд олон нийтийн сүлжээнд "Өнө эртний түүхт, дэлхийн долоон гайхамшгийн нэг соёлын үнэт өв болох энэхүү барилга нь З.Төмөртөөмөөгийнхөөр лифттэй байж таарах байсан уу" гэдэг шүүмжлэлийг  өрнүүлээд байна.

Цамхаг нь 296 шаттай бөгөөд 55,86 м өндөртэй. Суурин хэсгийн диаметр нь 15,54 м. Цамхгийн хананы зузаан нь сууриасаа орой руугаа багасаад явдаг. (суурь хэсэгтээ - 4,9 м, оройдоо - 2,48 м). Цамхгийн барилгын төслийг Бонанно Пизано хийсэн байна. Барилгын ажлыг 1173 оны 8 дугаар сарын 9-нд эхлүүлэн 3 үе шаттай явуулж, нийт 199 жил үргэлжлүүлээд 1372 онд дуусгасан ажээ. Цамхгийг цагаан гантигаар барьсан. Өмнө нь цамхгийн "хазайлт" нь төслийн нэг хэсэг гэж үздэг байсан бол одоо уг таамаглалыг судлаачид үгүйсгэж байна. Цамхгийн зураг төсөл анхнаасаа буруу байсан бөгөөд гурван метрийн жижиг суурь, суурь дахь сул хөрс холилдсон нь гуравдугаар давхрыг барьсны дараа хазайлт үүсгэхэд нөлөөлжээ. Улмаар суурийг бэхжүүлж, 1198 онд дуусаагүй барилгыг түр хугацаагаар нээжээ.