ВИДЕО: БНСУ-ын жүжигчин, youtuber Ким На Ён Монголд аялсан тухай анхны влогоо youtube сувагтаа байршуулж, "Нарантуул" захыг онцолжээ

ВИДЕО: БНСУ-ын жүжигчин, youtuber Ким На Ён Монголд аялсан тухай анхны влогоо youtube сувагтаа байршуулж, "Нарантуул" захыг онцолжээ

БНСУ-ын юүтүбэр, жүжигчин, нэвтрүүлэгч Ким На Ён өчигдөр буюу 12 дугаар сарын 9-нд өөрийн YouTube суваг болох "No Filter TV" дээр "Ким На Ёний Монголд аялсан түүх, “Говь” брэнд, “Нарантуул” зах, гэрт амьдарсан анхны туршлага" гэх гарчигтай видео тавьжээ.

Тус бичлэгт Ким На Ён, "Би Монгол Улсад ямар байдаг бол гэж үнэхээр их сонирхож байна. Би өмнө нь Монголд очиж үзээгүй. Миний үргэлж аялахаар очдог газруудаас тэс өөр байна байх” хэмээн замын турш ярьж явсаар Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, “Би  яг одоо төрөлх хотдоо ирсэн юм шиг л санагдаж, үнэхээр их догдолж байна” гэжээ. Ийнхүү эхний өдрөө Ким На Ён ноолууран хувцасны дэлгүүр орж, дараа нь “Нарантуул” зах оров. Түүнчлэн орой нь Монгол уламжлалт гэрт хонож дахин нэг сар амьдармаар байгаагаа илэрхийлжээ. Мөн тэрбээр өөрийн цахим хуудаснаа, "Цав цагаан цасан дундуур цагаан морьтой явж, 700 хоньтой нүүдэлчинтэй уулзаж, амьдралдаа анх удаа элсэн цөлөөр явж үзлээ, Монгол мандтугай" хэмээн бичжээ.

ҮЗЭХ:




Улаанбаатарт 24 градус дулаан байна

7 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

7 цагийн өмнө