Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхим суларч Zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг өөрчлөх эсэх шүүх хурал дөнгөж сая эхэллээ. Энэ удаа Н.Өнөрцэцэгт холбогдох тус асуудлыг өмнө нь прокуророос хорих санал ирснийг буцаан шийдвэрлэж байсан шүүгч хянан, хэлэлцэж байна гэж эх сурвалж мэдээллээ.