Энэ сарын 01-ны өдрийн шөнийн 04.00 цагт Дундговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засалчид ЭХЭМҮТ-ийн эмч нартай телемедицинээр холбогдон зөвлөгөө авч гэдэсний чихэлдэлт түгжрэлтэй хүүхдэд мэс заслыг амжилттай хийсэн байна.
Мэс засал хийсэн хүүхэд зургаан сартай А.О гэх охин юм. Охины бие сайжирч буй талаар албаныхан мэдээллээ.