Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор холимог тулааны “MFC-3” болно

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор холимог тулааны “MFC-3” болно

Сүүлийн жилүүдэд Монголчууд “UFC”, “One Championship” зэрэг дэлхийн шилдэг холбоодын холимог тулааныг цаг алдалгүй шууд үздэг болсонтой холбоотойгоор хөгжөөн дэмжигчдийн тоо ч нэмэгдэж, Монгол улсаас ч олон шилдэг тамирчид төрөн гарах болсон.

Тэгвэл Монголын холимог тулааны “MFC” холбооны энэ оны анхны тэмцээн хоёрдугаар сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна. Энэхүү тэмцээнийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дороо зохион байгуулахаар болжээ. Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцох аж.

Өнгөрөгч 2019 оны зургадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нарын тулаан энэ удаагийн оргил тулаан байх ажээ.