Арваннэгдүгээр сарын 19-ний өдөр ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хятадаар ярьж буй мэт бичлэг цахим орчинд цацагдаж, тэр даруй бичлэг тараасан этгээдүүдийг олж тогтоон, хариуцлага тооцсон байдаг.
Тэгвэл AI Voice-cloning буюу Хиймэл оюун ухаанаар дуу хоолой, амны хайрцаг, нүүрний хувирлыг дууриах программ нь бусад орнуудад ихэвчлэн улс төрчдийг “онилдог” болоод удаж байна. Өчигдөр /2023.11.30/ мөн л УИХ-ын дарга Г.Занданшатарыг хиймэл оюун ухаан ашиглан Испани хэлээр ярьж буй мэт бичлэг цацагдсан. Сошиал медиа орчин хяналтаас хэдийнэ гарсан энэ цаг үед ингэж бүтсэн хуурамч дүрст мэдээнүүд олон нийтийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх хор хөнөөлтэйг дижитал криминалистууд хэлдэг. Бүр таны өөдөөс харж байгаад харилцан ярилцдаг хиймэл оюун ухаан ч бий.
Компьютерийн цаанаас хэдхэн товч товшоод л хэнийг ч юуг ч яриулж мэдэх энэхүү хуурамч мэдээний технологи нь цаашид сошиал хэрэглэгчид, олон нийтээс илүү хэрсүү, сэрэмжтэй байхыг шаардах бололтой. Цахим орчинд “тролл”-уудаа дийлдэггүй бидний ард түмэн сошиал мэдээг соргогоор ялгаж сурах л үлдлээ дээ, сонгууль дөхсөнийг ч хэлэх үү.
Habla muy bien en Español ?? pic.twitter.com/EKoYi2OZAm
— Tseka (@Tseka_) November 29, 2023