ШУУД: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй 175 хүнийг "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дууджээ

ШУУД: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж тэргүүтэй 175 хүнийг "Нүүрсний сонсгол"-д гэрчээр дууджээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяраар ахлуулсан Нүүрсний сонсгол зохион байгуулах түр хороо өнөөдөр /2023.11.27/ хуралдсан. Тэгвэл хорооны хуралдаанаар Түр хорооны сонсгол товлон зарлах тухай, сонсголд гэрч дуудах тухай, нотлох баримтыг шинжлэн судлах дараалал тогтоох тухай хэлэлцэж шийдвэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Ингээд эхний сонсгол буюу арвюанхоёрдугаар сарын 4-8-ны хооронд зохион байгуулах сонсголд гэрчээр 175 иргэнийг дууджээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ш.Адьшаа, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав, "Эрдэнэс таван толгой"-н гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарыг гэрчээр дууджээ.

ҮЗЭХ: