Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловт элчин сайд Ө.Энхтүвшин баяр хүргэсэн гэж мэдээлжээ

Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козловт элчин сайд Ө.Энхтүвшин баяр хүргэсэн гэж мэдээлжээ

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козловтой энэ сарын 23-нд танилцах уулзалт хийсэн талаар Монцамэ агентлаг мэдээлжээ.

Тэрбээр Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсонд баяр хүргэж, комиссын өмнөх хурлуудаар талуудын гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн аж. Элчин сайд Ө.Энхтүвшин Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов нар Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагааны залгамж чанарыг хадгалж, хоёр улсын харилцаанд тулгамдаж буй шийдэл хүлээсэн асуудлуудыг талуудын эрх ашигт нийцүүлэн дэс дараатай шийдвэрлэхэд тэргүүн ээлжинд анхаарч ажиллах талаар санал нэгдсэн гэжээ.