Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар Э.Золзаяа сонгогджээ

Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар Э.Золзаяа сонгогджээ

"ХҮН" намын Нийслэлийн намын хороо өнөөдөр /2023.11.23/ хуралдаж шинэ даргаа сонголоо. Нийслэлийн намын даргын сонгуульд эдийн засагч Ц.Лут-Очир, УРБАНИСТ Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар нэр дэвшсэн юм.

Улмаар нийт төлөөлөгчдийн олонхын саналаар Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар Э.Золзаяа сонгогджээ. Сонирхуулахад, НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, шинэ даргын сонгууль явуулсан юм.