ВИДЕО: "Халзан бүргэдээ хөгжлийн сан" нэн хэрэгцээтэй чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олголоо

ВИДЕО: "Халзан бүргэдээ хөгжлийн сан" нэн хэрэгцээтэй чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олголоо

"Халзан бүргэдээ хөгжлийн сан" 2023-2024 оны хичээлийн жилээс эхлэн анх удаа сургалтын тэтгэлгийг их сургуулийн оюутнуудад олгож эхэлсэн. Ингэхдээ сурлагаараа өндөр амжилт гаргасан тэтгэлгийн шалгуурт тэнцэж байгаа оюутнуудад өгсөн.

“Халзан бүрэгтэй хөгжлийн сан”-ийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт нэн хэрэгцээтэй байгаа боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, хөдөө аж ахуй, барилга дэд бүтэц, уул уурхай зэрэг чиглэлээр суралцаж буй оюутнуудыг хамруулсан билээ. Энэ хүрээнд тус шалгуурт тэнцсэн оюутан Т.Азжаргалын гэрээс гэрт тус төслийн баг зочилжээ.

ВИДЕО: 

Т.Азжаргалын хувьд тэтгэлгийн шалгаруулалтад орсон 12 хүүхдээс нэгдүгээрт байрт шалгарсан байна. Тэрбээр энэ талаар ярихдаа, “Миний таньдаг болон манай сургуульд суралцдаг хүүхдүүд тэтгэлэгт материалаа өгч байгаа тухай ярилцаж байсан. Тиймээс би бас материал өгөөд үзье гэж бодоод явуулсан. Тэгээд тэтгэлэгт шалгарсан гэдгээ сонсоод маш их баярласан. Бас нэгдүгээр курст суралцаж байгаад тэтгэлэг авч чадсан гээд сургуулийн ах эгч нар баяр хүргэсэн” гэсэн юм.