Д.Тогтохсүрэн: Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргыг шинээр томилно /LIVE/

Д.Тогтохсүрэн: Энэ долоо хоногт тав, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны даргыг шинээр томилно /LIVE/

МАН-ын бүлгийн ээлжит хурал болж, УИХ-ын есөн байнгын хорооны дарга нарын бүрэн эрх дууссан тул дараагийн дарга нарыг сонгоход баримтлах зарчмыг хэлэлцэж, энэ долоо хоногт таван байнгын хороо, ирэх долоо хоногт дөрвөн байнгын хорооны дарга нарыг сонгохоор болжээ. Мөн нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд шинэ удирдлага авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн арга хэмжээний талаар сонсож, хэлэлцсэн байна. 

Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, "Улсын төсвийг өргөн барихдаа эрчим хүчний сайдын багц дээр агаарын бохирдлыг бууруулах зардал буюу 25.8 тэрбум төгрөгийг Засгийн газраас суулгасан байсан. Засгийн газрын тогтоол гарч, татан буулгасан учраас агаарын бохирдлын асуудал нийслэл рүү шилжсэн. Үүнтэй холбогдуулан 25 тэрбум төгрөгийг байгаль орчны багц дээр нэмж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зардал гэж тусгасан. Одоо харин байгаль орчны сайд эрхээ шилжүүлсэн тул нийслэл агаарын бохирдлыг бууруулах ажлыг хийгээд явах хөрөнгө санхүү нь бүрдсэн гэж болно. Мөн УИХ-ын байнгын хорооны дарга нар хуулиараа нэг удаа улиран сонгогдох эрхтэй байдаг. Иймд байнгын хорооны дарга нар өрсөлдөж болно. Ингээд олонхын саналаар нэр дэвшинэ" гэв.

ҮЗЭХ:




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө