АН, ХҮН, МАН-ы нийслэлийн намын хороодын дарга нар солигдож буй сонирхолтой үйл явдлууд өрнөж байна. ХҮН намын Удирдах зөвлөл хуралдаж Нийслэлийн намын хорооны даргаа шинээр сонгох товоо гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Ингэснээр ХҮН намын Нийслэлийн намын хорооны даргын сунгаа эхэлжээ.
Нийслэлийн ХҮН намын Шинэ даргын сонгуульд Э.Золзаяа, П.Наранбаяр, Б.Дөлгөөн, Л.Одсүрэн нар нэр дэвшихээр болсон байна. Тэдний ажлын туршлагаас товч танилцуулъя:
Э.Золзаяа
Хотын хөгжил, бодлого, төлөвлөлт, дизайны "Creative 100" хөдөлгөөний санаачлагч, үүсгэн байгуулагч
Сиикс плас ХХК-ийн гүйцэтгэх захирал
Climate campaign ТББ-ын удирдах зөвлөлийн дарга
П.Наранбаяр
НИТХ-ын төлөөлөгч
"Шинэ Монгол" сургуулийн захирал
БОАЖЯ-ны мэргэжилтэн, газрын дарга
Б.Дөлгөөн
Гэр Плаг ин ХХК-ийн гүйцэтгэх захирал
Энержи эффишнт дизайн бьюлд ХХК-ийг үүсгэн байгуулагч
Лаб2 тинк танкийн үүсгэн байгуулагч
Л.Одсүрэн
KW Mongolia франчайз эзэмшигч
Морнинг стар лэнд ХХК-ийн захирал
Камекс ХХК-ийн худалдаа эрхэлсэн захирал