Ө.Сумъяабаатар шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргаар буцаж томилогджээ

Ө.Сумъяабаатар шүүхийн шийдвэрээр Баянгол дүүргийн Засаг даргаар буцаж томилогджээ

Ө.Сумъяабаатарыг Баянгол дүүргийн Засаг даргын албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид өнгөрсөн хавар гаргасан байдаг. Харин Ө.Сумъяабаатар өөрийг нь огцруулсан Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг хүчингүй болгуулахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 

Өнгөрсөн дөрөвдүгээр сард /2023.04.28/ Ө.Сумъяабаатарын нэхэмжлэлийг хэлэлцэх эсэх Захиргааны хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, “Баянгол дүүргийн ИТХ-ын шийдвэрийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн. Тэгвэл тэрбээр үүний дараа давж заалдаж, буцаж ажилдаа томилогдсон байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр тамга, тэмдгээ хүртэл авчээ. 




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө