Цэрэг амиа алдсантай холбоотойгоор Батлан хамгаалахын салбарын асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байна гэх мэдээлэл байна.
Иймд хуралдаантай холбоотойгоор өнөөдрийн /2023.11.17/ чуулганы хуралдаанд авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэтгэлийн бодлогын талаар танилцуулах байсан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хуралдаанд оролцоогүй. Түүний оронд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдээллийг танилцуулсан гэж чуулганы хуралдааныг даргалсан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар мэдээллээ. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар ҮАБЗ-ийн хуралдаанд оролцож байгаа тул үдээс хойших чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар удирдан явуулсан аж.