С.Эрдэнэ: Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн хэнийг нь ч онцгойлон дэмжээгүй. АН-ын гишүүний зүгээс санал өгөхөөр ирсэн /ВИДЕО/

С.Эрдэнэ: Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн хэнийг нь ч онцгойлон дэмжээгүй. АН-ын гишүүний зүгээс санал өгөхөөр ирсэн /ВИДЕО/

Нийслэлийн АН-ын хорооны даргыг тодруулах санал хураалт өнөөдөр /2023.11.17/ болж байна. Тус санал хураалтад Т.Батцогт, Д.Бадарсан, М.Тулгат нар нэр дэвшиж байгаа юм. Тэднийг аль нэгийг нь нийслэлийн АН-ын хорооны 200 гаруй гишүүний дунд санал хураалт явуулж, АН-ын хорооны даргаар тодруулах юм. 

Хурлын үеэр АН-ын дарга асан С.Эрдэнээс байр суурийг нь тодруулж, нэр дэвшигдээс хэнийг нь дэмжиж байгаа талаар асуухад, "Нийслэлийн ардчилсан намыг удирдах хүнийг маш их үүрэг хариуцлага хүлээж байгаа. АН нийгэмд маш их зүйл хийж гүйцэтгэсэн. Нийслэлийн засаг даргаар АН-ын гишүүн ажиллаж байх үед нийслэлд хамгийн их ололт амжилт авч ирсэн байдаг. Тухайлбал Э.Бат-Үүл даргын үед нийслэлд хамгийн их бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж байсан. Иймд энэ удаагийн сонголт бол АН-ынхны хувьд маш хариуцлагтай сонголт байх болно. Миний хувьд нэр дэвшигчдийг тэр, энэ гэж дэмжих нь ёс зүйд нийцэхгүй. Сайхан залуучууд нэр дэвшсэн байна. Хэн сайн мөрийн хөтөлбөртэй байж сонгогчдын итгэлийг хүлээж чадсан нь сонгогдох байх" гэлээ.

ҮЗЭХ: