МУГТ М.Уранцэцэг гаргасан амжилтаараа “Геннист” бичигдэхээр болжээ

МУГТ М.Уранцэцэг гаргасан амжилтаараа “Геннист” бичигдэхээр болжээ

Монголын жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, "Жи Мобайл" компанийн тамирчин МУГТ М.Уранцэцэг Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулдаг  IJF World Tour тэмцээнүүдэд  хамгийн олон медаль хүртсэн амжилтаар дэлхийн дээд амжилт Гиннесийн рекордыг эзэмших болжээ. Тэрээр 2010 оны арван хоёрдугаар сарын 17-ноос 2019 оны дөрөвдүгээр сарын 05 хооронд зохион байгуулсан IJF World Tour тэмцээнд нийт 35 медаль буюу 11 алт, 11 мөнгө, 13 хүрэл медаль хүртжээ.