Нийслэлийн АН-ын хорооны дарга өнөөдөр /2023.11.17/ тодорно. Тус албан тушаалд Ерөнхийлөгч асан Х.Баттулга НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтыг, АН-ын дарга Л.Гантөмөр Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Д.Бадарсанг дэмжин оролцож байгаа бол М.Тулгыг 1970 оны "Од" фракцаас дэвшүүлж байгаа аж.
Харин эдгээрээс Д.Бадарсан нийслэлийн АН-ын даргаар сонгогдох магадлал өндөр байгаа талаар эх сурвалж мэдээлж байна.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулга Монголын ардчилсан холбоо /МоАХ/-ны онц их хурлаа ирэх сарын 20 /2023.12.20/-ны өдөр хийхээр төлөвлөөд байгаа аж. Тус хурлаар Х.Баттулга АН-аас салж тусдаа сонгуульд оролцох эсэхээ ярилцана гэх мэдээлэл байгаа ч, нөгөө талд тус онц их хурлын үеэр Х.Баттулгыг МоАХ-ны тэргүүнээс нь огцруулах асуудлыг хэлэлцэж магадгүй байгаа аж. Учир нь 2003 онд Х.Баттулга МоАХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш түүнийг тус албан тушаалаас нь огцруулах санал хураалт огт болж байгаагүй ажээ.