LIVE: Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш болно гэж мэдэгдлээ

LIVE: Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш болно гэж мэдэгдлээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Нийслэлийн иргэдийн хурал дахь АН-ын бүлгийн төлөөлөгч Т.Батцогт, Д.Бадарсан, НИХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын үндэсний бодлогын хороны гишүүн Н.Батсайхан, АН-ын гишүүн Х.Номингэрэл, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн АН-ыг даргын сонгуулийн талаар АН-ын ХЭГ-ын дарга Н.Лхагвадорж, "АН өнгөрсөн нэг сарын хугацаанд дунд шат, 21 аймаг, есөн дүүргийн намын хорооны даргыг сонгосон. Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдийн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхэллээ. Бүртгэл 18:00 цаг хүртэл үргэлжилнэ. Сонгуулийг АН-ын дотоод сонгуулийн хорооноос зохион байгуулдаг. Нийслэлийн АН-ын нийслэлийн намын даргад нэр дэвшигчид ямар нэгэн цензур байхгүй. Харин намын дотоод дүрэм, журмын хүрээнд сахилгын, хуулийн хүрээнд ял шийтгэл авч байгаагүй хүн байх ёстой. Нийслэлийн АН-ын даргын сонгууль маргааш /2023.11.17/ болно" гэлээ.

ҮЗЭХ: