Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Нийслэлийн иргэдийн хурал дахь АН-ын бүлгийн төлөөлөгч Т.Батцогт, Д.Бадарсан, НИХ-ын төлөөлөгч М.Тулгат, АН-ын үндэсний бодлогын хороны гишүүн Н.Батсайхан, АН-ын гишүүн Х.Номингэрэл, АН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр НИХ-ын төлөөлөгч М.Тулгат, "НИТХ дээр 2024 оны нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа. Энэ жил дуусахад сар хагасын хугацаа үлдсэн байхад төсөвт өөрчлөлт оруулна гэдэг нь ямар ч бодлогогүй явдал. мөн зардлын задаргааг бүтнээр нь гаргаж чадахгүй байгааг бид гайхаж байна. Хотын орлогч дарга П.Сайнзоригоос хоёр дахиж асуухад огт хариулт өгөөгүй. Мөн Хотын дарга Х.Нямбаатар ажлаа авах үедээ "эхлээд би ажлаа эхлэе. Дараа нь угаадсаа цацаарай" гэж хэлж байсныг санаж байгаа биз. Өнгөрсөн аравадугаар сарын ИТХ-аар баталгаажаад ажлаа эхлүүлсэн Х.Нямбаатар дарга өнөөдөр ажлаа эхлүүлээд яг сар болсон байна. УИХ-ын яаралтай горимоор түгжрэлийг бууруулах тухай хуулийн төслийг өргөн барьж хотын төв рүү төлбөртэй орох зэрэг зохицуулалтыг нэмсэн. Хууль гэдэг нь нэг талаасаа сайн ч нөгөө талаасаа албадлага юм. Гэтэл нийслэл хотын гол асуудал бол менежмент байдаг. Үндсэн хотыг авч явах бодлого чинь буруу байна" гэлээ.
ҮЗЭХ: