Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт Европын холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан "Дижитал эрин үед тайван, тэгш хамруулсан сонгуулийг зохион байгуулах нь" олон улсын хуралд оролцлоо.
Бельгийн Брюссель хотноо 2023 оны арваннэгдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хамтран зохион байгуулсан "Дижитал эрин үед тайван, тэгш хамруулсан сонгуулийг зохион байгуулах нь" олон улсын хуралд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт парламентэд суудалтай бусад намын төлөөлөгчдийн хамт оролцжээ. Тус хуралд 50 гаруй орны 190 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд орчин үед хэрхэн тэгш, хүртээмжтэй, чөлөөт, шударга сонгууль явуулах талаар нээлттэй санал солилцсон байна.