Г.Занданшатар өөрийн хүн болох Л.Өлзийсайханыг Цэцийн гишүүд томилуулах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ

Г.Занданшатар өөрийн хүн болох Л.Өлзийсайханыг Цэцийн гишүүд томилуулах санал гаргасныг байнгын хорооны хуралдаанаар дэмжлээ

Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болох Н.Чинбат, Д.Одбаяр нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод жил гаруй хугацаа өнгөрч байгаа ч дараагийн нэр дэвшигчид тодролгүй өнөөдрийг хүргэсэн.

Н.Чинбатын орны гишүүний сонгон шалгаруулалтыг Улсын дээд шүүх хэд, хэдэн удаа зарласан нь ч тэнцэх хүн олдохгүй, эцэст нь сонгон шалгаруулалтад МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш О.Мөнхсайхан тэнцсэн юм. О.Мөнхсайханыг Улсын дээд шүүхийн шүүгчдийн олонхын санал авч, дэмжигдсэн учраас түүнийг Цэцийн гишүүнээр томилох саналаа УИХ-д хүргүүлсэн. 

Харин Д.Одбаярын оронд УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайханыг томилуулахаар нэр дэвшүүлжээ. Д.Одбаярыг УИХ-аас томилсон учраас түүний дараагийн хүнийг ч УИХ-аас санал болгосон нь энэ аж. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хүнээ санал болгосон байна. Тэгвэл Л.Өлзийсайханыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох саналыг өнөөдөр /2023.11.15/ Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд 72.7 хувийн саналаар дэмжлээ.