Б.Пүрэвдорж: Нүүрсний хулгайн 44 их наяд, оффтейк гэрээний 14 их наядын хулгайгаа УИХ-ын чуулганаар яръя

Б.Пүрэвдорж: Нүүрсний хулгайн 44 их наяд, оффтейк гэрээний 14 их наядын хулгайгаа УИХ-ын чуулганаар яръя

УИХ-ын чуулганаар Гэрийн тэжээмэл амьтны тухай хуулийн төсөл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж, "Янз янзын хулгайнууддаа хариуцлага тооцох хэрэгтэй. ЖДҮ-ийнхан ордонд цуглаж байхад тэнд ЖДҮ-ийн хулгайг огт ярихгүй байна гэсэн. Тэгээд яамны мөнгөөр баахан хурал цуглаан хийж, ЖДҮ-г хөгжүүлнэ гэж байгаад мөнгийг нь авчихдаг. Ордны танхимд энэ он гарснаас хойш 110 дахь уулзалтаа хийж байна гэнэ. Хурал зөвлөгөөн хийгээд хөгждөг байсан бол Монгол Улс дэлхийн тэргүүнд байхаар байна. Хурал ихэдвэл ажил муудсаных гэж ярьдаг. Хөгжлийн банк, 44 их наядын нүүрсний хулгай, оффтейк гэрээ 14 их наяд, төмөр замын нэг цуваа вагонд 500 саяын авлигал өгдөг асуудал болон Боловсролын зээлийн санг бүр бүх цаг хугацааны турш тонож байсан байна. Бараг 150 сая төгрөгийн үнэтэй автобусыг 400 саяар авчихсан. Эрх баригчид нэг нь ногоон автобус хулгайлаад, нэг нь нүүрсний хулгайд орсон, бүгд ЖДҮ-д холбоотой учраас нэгэндээ арьцаалагдаад ямар ч хариуцлага тооцохгүй байна. Хариуцлага тооцохгүй л бол иргэд МАН-ыг үнсэн товрого болгоход бэлэн байна. Иймд эдгээр хулгайнуудаа УИХ-ын чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай" гэв. 

ҮЗЭХ: