Г.Мөнхцэцэг: Хилчдийн эхнэрүүдийн нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй /LIVE/

Г.Мөнхцэцэг: Хилчдийн эхнэрүүдийн нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн төслийн хүрээнд хил дээр ажиллаж буй хилчдийн ар гэр, эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй. Нөхрөө дагаад хил дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүд ажил үүрэг гүйцэтгэхэд хүндрэлтэй байдаг. Ялангуяа тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал тулгамддаг. Нөхөр нь эрт тэтгэвэрт гарчихдаг учраас зөрүү үүсдэг. Үүн дээр яаж зохицуулалт хийсэн бэ? хуульд тусгагдсан уу?

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, "Хуулийн хамрах хүрээнд зэвсэгт хүчин, хилийн ба тодоотын цэрэг, тагнуул, төрийн тусгай хамгаалалт, цагдаа, шүүх шинжилгээ болон авлигатай тэмцэх онцгой байлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд энэ хуулинд хамрагдана. Харин цэргийн албан хаагчийн ар гэрийнхэн энэ хуулийн хүрээнд хамрахгүй" гэлээ.

ҮЗЭХ: