УИХ-ын чуулган өнөөдөр /2023.11.10/ хуралдана.
Хуралдаанаар Гэрийн тэжээмэл амьтны тухай хуулийн төсөл, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэнэ. Түүнчлэн 2024 оны төсвийн төслийг өчигдөр /2023.11.10/ чуулганы хуралдаанаар хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.