ШУУРХАЙ: Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцрох өргөдлөө өгөхийг шаардсан иргэдийн жагсаал болж байна

ШУУРХАЙ: Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцрох өргөдлөө өгөхийг шаардсан иргэдийн жагсаал болж байна

АН-ын дарга Л.Гантөмөрийг сөрөг хүчний ажлаа хийхгүй, эрх баригч МАН-ын удирдлагуудын үгээр улс төр хийж байна гэх шүүмжлэлийг зарим иргэд хэлэх болсон.

Тухайлбал, өнөөдөр /2023.11.09/ болсон АН-ын хэвлэлийн хурлын үеэр зарим сэтгүүлчид энэ талаар асуухад тус намын дэд дарга И.Мөнхжаргал, Н.Лхагвадорж нар "Л.Гантөмөр АН-ын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар ханган, оролцож байгаа. МАН-ын даргаас үүрэг даалгавар авч байгаа гэсэн нотлох баримт байхгүй" гэсэн тайлбарыг өгсөн юм.  Тэгвэл яг одоо Төв шуудангийн урд байрлах АН-ын байрны гадна тус намын зарим гишүүд цугларч, "Л.Гантөмөрийг намын даргын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгөх"-ийг шаардан жагсаж байна.