С.Одонтуяа: Түгжрэлийн асуудлаа шийдвэрлэх бүрэн эрх мэдэл боломж нь сайд, гишүүдэд байгаа ч сэтгэл байхгүй байна /LIVE/

С.Одонтуяа: Түгжрэлийн асуудлаа шийдвэрлэх бүрэн эрх мэдэл боломж нь сайд, гишүүдэд байгаа ч сэтгэл байхгүй байна /LIVE/

318 тэрбум төгрөгийн “Ногоон автобус”-ны хэрэгт нэр холбогдсон мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигдсантай холбоотойгоор УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа.

Тэрбээр  "Өчигдөр өглөө сошиалд  Eguur.mn сайтад Ж.Сүхбаатар, Д.Сумьяабазар, С.Одонтуяа нарыг яллагдагчаар татлаа гэх гарчигтай мэдээлэл гарсан байсан. Би эхлээд ижил нэртэй хүн юм болов уу гэж бодсон чинь бүр миний зургийг тавьсан байсан. Харин мэдээн дотор нь ороод уншихад бол тийм агуулга байгаагүй. Гэхдээ одоо хүмүүс гарчиг л уншдаг болсон шүү дээ. Тэгээд энэ юу болоод байна гэж асуусан тус сайтын эрхлэгч эмэгтэй “яасан даварсан авгай вэ. Дотор нь тэгж бичээгүй байгаа биз дээ” гэсэн байсан. Тэгэхээр зүгээр нэг иймэрхүү гүтгэлэгийн чанартай мэдээлэл сайтуудаар гарч байна.

Мөн түгжрэлээс болж, хүмүүсийн бухимдал дээд цэгтээ хүрж байгааг өчигдөр л харлаа. Яагаад гэвэл гэрт нь хүүхэд нь хоолгүй хүлээж байгаа хүмүүс, цэцэрлэгээс хүүхдээ авах гэсэн хүн, машиндаа хүүхэдтэйгээ түгжирч байгаа хүмүүс нойлын асуудлаас эхлээд бухимдах нь аргаггүй шүү дээ. Тэгэхээр энэ түгжрэлийг асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол иргэд өнөө маргаашгүй гарч жагсахад бэлэн байна. Угтаа бол УИХ, ЗГ-т давхар дээлтэй сайд нарт түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломж нь байгаа ч сэтгэл нь байхгүй байна гэж харж байгаа. Мөн ногоон автобусны асуудлыг шалгах баг АН-аас гарч уг асуудлаар холбогдох албан тушаалтнуудаас хариуцлага нэхэж байгаа” гэлээ.

ҮЗЭХ: