Д.Амарбаясгалан: Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар ТББ-ын үүрэг оролцоо нэмэгдэнэ /LIVE/

Д.Амарбаясгалан: Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулгыг баталснаар ТББ-ын үүрэг оролцоо нэмэгдэнэ /LIVE/

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 20 орчим асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Энэ үеэр худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. 

Тэрбээр, "Худалдаа аж үйлдвэрийн танхимын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьхаар боллоо. Энэ хуулийн зарим зүйл, заалтыг товч дурдвал танхимыг бүрдүүлж буй салбар танхим нь мэргэжлийн салбар бүрийг төлөөлдөг болно. Энэ төлөөлөгчид мэргэжлийн холбоод байгуулж, ХАҮТ-ийг бүрдүүлдэг болно. Энэ загвар нь ХБНГУ, БНТУ зэрэг томоохон улсуудад туршигдаж ирсэн. Үйл ажиллагаагаа идэвхтэй явуулснаараа нэг талдаа улс төрийн зарим чиг үүргийг ТББ болон мэргэжлийн холбоодоор гүйцэтгэх боломжийг бүрдүүлдэг бол нөгөө талаараа салбар бүрийн бизнес эрхлэгчдийн эрх ашгийг мэргэжлийн түвшинд төлөөлж төртэй харилцах харилцааг бий болгож чаддагаараа онцлог юм. Цаашид танхимын хуулийг өргөн барьж байгаатай адилтгаад компанийн төлбөрийн чадлыг хангах, төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод болохыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ" гэлээ.

ҮЗЭХ: