АН-ын фракцууд өнөөдөр цугларч, "тус намд үүсээд байгаа асуудал"-аараа хуралдахаар болжээ

АН-ын фракцууд өнөөдөр цугларч, "тус намд үүсээд байгаа асуудал"-аараа хуралдахаар болжээ

АН сөрөг хүчний ажлаа хийхгүй, намын дарга Л.Гантөмөр нь эрх баригчдын үгээр ажиллаж байна гэх шүүмжлэл нийгэмд гарах болсон.

Тухайлбал, өчигдөр /2023.11.07/ тус намын ҮБХ-ны гишүүн болох Ч.Отгочулуун, Н.Мөнхбат нарт Хөгжлийн банкны хэргээр 2-4 жилийн хорих ял оноосон байна. Харин энэ асуудалд АН болон намын дарга Л.Гантөмөр нь ямар нэг байр суурийг илэрхийлэхгүй байгаа аж. Мөн "МАН муу түүхээ АН-ын гишүүд рүү чихэж, бүх буруугаа тус намын гишүүдэд тохож байна" хэмээн зарим иргэд хардаж байгаа аж. Иймд өнөөдөр орой АН-ын фракцууд цугларч, АН-д үүсээд байгаа цаг үеийн асуудлаар ярилцахаар болжээ.