ВИДЕО: Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн Ө.Бат-Өлзий харцага Нэгийн даваанд унасан уу

ВИДЕО: Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын эзэн Ө.Бат-Өлзий харцага Нэгийн даваанд унасан уу

Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн баярт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх, чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29 /2019.12.29/-ны болсон.

Тус барилдаанд Монгол Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, Улсын гарьд Ө.Бат-Орших, Улсын заан Б.Соронзонболд нарын шилдэг бөхчүүд хүчээ сорьсон юм. Энэхүү барилдаанд Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын начин Ц.Одбаяр үзүүрлэсэн билээ. 

Харин зарим иргэд тус барилдааны “Түрүү бөх Б.Бат-Өлзий нэгийн даваанд унасан” хэмээн шүүмжилж, доорх барилдааны бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлжээ. Ямартай ч тус барилдааны бичлэг саяхан болсон Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх, чансаа өндөр 128 бөхийн барилдаан мөн эсэх нь эргэлзээтэй байна. 

ВИДЕО ҮЗЭХ