Хотын дарга Х.Нямбаатар үүрэгт ажлаа авсныхаа дараа Улаанбаатар хотын даргын нэгдүгээр орлогчоор П.Сайнзоригийг, хоёрдугаар орлогчоор УИХ-ын даргын зөвлөх асан, хуульч О.Номинчимэгийг томилсон билээ.
Тэгвэл дээрх хүмүүс Хотын даргын орлогчийн албан тушаалд очсныхоо дараа НИТХ-ын төлөөлөгч нарыг хүлээн авч, багагүй хэмжээний цайллага зохион байгуулсан байна.
Энэ үеэр Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг НИТХ-ын төлөөлөгч нар руу хандаж, "Хотын даргын хийж хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжиж ажиллах"-ыг үүрэгдсэн байна.
Энэ нь НИТХ-ын зарим төлөөлөгч нарын эсэргүүцэлтэй тулгарч улмаар "Ногоон гэрлээр хууль зөрчиж орж ирсэн Хотын дарга, түүний багийнхан НИТХ-д томрох болоогүй. Хэрэв төлөөлөгч нар хүсвэл огцруулах бүрэн эрхтэй" гэдгийг сануулжээ. Мөн уг асуудалтай холбоотойгоор НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр, П.Сайнзориг нарын хооронд багагүй маргаан үүсэж, хоорондоо барилцаж авсан гэх мэдээлэл байна. Гэхдээ энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй бөгөөд асуудлаа тэндээ шийдсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ.