УИХ дахь Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн /2023.11.08/ хуралдаанаар Засгийн газраас 2023 оны арван нэгдүгээр сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Энэ үеэр Хууль зүй дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо " Гэр бүлээс гадуурх харилцаа үүссэн мөн түүнээс шалтгаалан гэр бүл цуцалсан эсвэл гэрлэгчдийн аль нэгэнд нь эдийн бус хохирол /нэр хүнд унасан/ учирсан гэж үзвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг нээж өгч байна. Иргэний хуультай уялдаж энэ асуудал шийдэгдэнэ. Солонгос Улсад гэр бүлээс гадуурх харилцаанд буруутай этгээд нь мөнгөн торгууль, төлбөр төлдөг. Харин манайх шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж болно" гэлээ.
ВИДЕО: