УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын 2024 оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хурлаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, эдгээр сангуудад байршиж байгаа мөнгөн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, эрсдэлээс хамгаалах талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэх юм.