Хууль зүй, дотоод хэргийн яамны /ХЗДХЯ/ Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан П.Сайнзоригийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилсон. Тиймээс ХЗДХЯ нь Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргыг сонгож, яаралтай Засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт даалгажээ. Ингэхдээ "Хамтарч ажиллаж чадах хүнээ сонгоод танилцуул" гэх үүргийг өгсөн байна. Тэгэхээр Б.Энхбаяр сайдын танилцуулсан хүнийг ХЗДХ-ийн сайдын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шууд томилох аж. Харин олон нийтийн сүлжээнд "Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаар ажиллаж байх үед түүнийг тагнаж, чагнасан хэргээр ажлаасаа халагдаж байсан Н.Ууганбаярыг томилох гэнэ" гэсэн мэдээлэл гарч эхлээд байна.
ЭЦГ-ийн газрын дарга байхдаа ХЗДХ сайд @Temuujin_Kh -г тагнаж чагнасан гээд халагдаж байсан нөхөр, маргааш ХЗДХ- ийн яамны ТНБД болох гэж байгаа гэнээ?
— Батука (@Batuka_UB) November 7, 2023
Д.Сумъяабазарын хүн гэдгийг захын нохой мэддэг байтал ийм хүнийг ТНБД тавих гэж бгаа юму @Enkhbayar_bat @MunkhErdene81 чааваас pic.twitter.com/50nTpQAaXB