Японы мэргэжлийн сумо бөхийн 2020 оны нэгдүгээр сарын Хацү башёод Жюүрёогоос Макүүчи буюу дээд зиндаанд Монголын хоёр сүмоч дэвшин барилдахаар болжээ. Тодруулбал, арван нэгдүгээр сарын Кюүшюү башёд Жюүрёо зиндааг тэргүүлэн барилдсан Азүмарюү С.Тодбилэг маэгаширагийн зүүн жигүүрийн 15-д, Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн зүүн жигүүрийн 17-д тус тус эрэмбэлэгджээ.