Н.Төгсцогтын тулааны тасалбар 30-200 ам.долларын үнээр зарагдаж эхэлжээ

Н.Төгсцогтын тулааны тасалбар 30-200 ам.долларын үнээр зарагдаж эхэлжээ

АНУ-ын Аллентаун хотноо ирэх оны хоёрдугаар сарын 8-нд мэргэжлийн боксын WBC холбооны 57,2 кг-ийн дэлхийн аварга, АНУ-ын боксчин, “Мister” хочит “Бага” Гэри Рассель, IBO холбооны дэлхийн аварга Монгол Улсын тамирчин “King Tug” Н.Төгсцогт нарын тулаан болно. “Premier Boxing Championship” продакшний зохион байгуулах, Америкийн үндэсний “Showtime” телевизээр шууд дамжуулах уг тулааны тасалбар өнгөрөгч долоо хоногоос эхлэн 30-200 ам.долларын ханштайгаар худалдаанд гарчээ.