126 гишүүнтэй болоход бэлтгэж 12 тэрбумаар засвар хийх бөгөөд ширээг Лаос Улсаас хандивлах аж

126 гишүүнтэй болоход бэлтгэж 12 тэрбумаар засвар хийх бөгөөд ширээг Лаос Улсаас хандивлах аж

2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд манай парламент 126 гишүүнтэй болно. Энэ 126 гишүүний 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор тохирч, Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. Энэ парламент өнгөрсөн хавар ингээд шийдчихсэн.

Тэгвэл УИХ-ын тамгын газраас 126 гишүүнийг хүлээж авах бэлтгэл ажилдаа оржээ. Тодруулбал, арван сарын дараа байгуулагдах парламентын 126 гишүүнийг хүлээж авахын тулд УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль зэрэг таван хуульд өөрчлөлт оруулах аж. Уг хуулийн өөрчлөлтийг  намрын чуулганаар хэлэлцэнэ. Үргэлжлүүлэн өрөө тасалгаа, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд шаардлагатай зохион байгуулалтын ажлыг хийх бөгөөд үүнд одооноос эхэлж бэлтгэн хоёр ажлын хэсэг ажлаад байна. Мөн төсөл боловсруулж, газар, хэлтсийн ажилчдаасаа санал авч эхэлсэн байна.

Цаашлаад Төрийн ордны өрөө, чуулган болон байнгын хороодын хуралдааны танхимын багтаамж, ширээ сандал, микрофон нэмэх асуудлыг судлах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Б.Мөнхбаатар ахалж байгаа бөгөөд тус ажлын хэсэг тооцоо судалгаа хийж, УИХ-д танилцуулах юм байна. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан " 126 гишүүнтэй болбол нэг өрөөнд хоёр гишүүнийг суулгаж, дунд нь нэг туслах ажиллуулна" гэж мэдэгдэж байсан удаатай.

Чуулганы танхимыг 12 тэрбумаар засварлана гэх мэдээлэл бий. Шинэ гишүүдийн ширээг Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард улсаас хандивлах юм. Уг ширээг ирэх сард Лаос Улсад хийх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын үеэр авахаар ажиллаж буй аж. Одоогийн гишүүдийн ширээг ч Лаос Улсаас өгч байсан юм. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө