Б.Энхбаяр: Хорих ял эдэлсэн этгээд дахин 50 хувьтай тэнцэх хугацаагаар цахим гавтай байна гэх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулж байна

Б.Энхбаяр: Хорих ял эдэлсэн этгээд дахин 50 хувьтай тэнцэх хугацаагаар цахим гавтай байна гэх өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулж байна

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2023.10.17/ хуралдаан болж, УИХ-д яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барьсан "Эрүүгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, "Гэмт хэрэг үйлдсэн этгээд Эрүүгийн тухай хуульд заасан ялаа эдлээд гарсан бол ногдуулсан хорих ялын 50 хувьтай тэнцэхүйц хугацаагаар цахим хяналтад байна гэх хуулийн өөрчлөлтийг оруулж байгаа. Өөрөөр хэлбэл 20 жилийн ял оногдууллаа гэж бодоход хугацаанаас наана суллагдахгүй, магадлангаар орохгүй бөгөөд ялаа эдлээд гарч ирсэн бол ахиад 10 жил цахим гавтай байна гэсэн үг" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө