Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр /2023.10.17/ эх орноосоо морлоо. Энэхүү дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох юм.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нөгөөдөр буюу аравдугаар сарын 19-ны өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзах аж. Уулзалтад Хятадын коммунист намын Улс төрийн товчооны гишүүн, Намын төв хорооны Тамгын газрын дарга Цай Чи, Гадаад харилцааны хорооны ажлын албаны дарга, Гадаад хэргийн сайд Ван И нарын хүмүүс оролцох ажээ.
Сонирхуулахад, "Бүс ба Зам" олон улсын Дээд түвшиний уулзалтад 150 гаруй улсын төлөөлөгч, 23 улсын төр засгийн тэргүүн зэрэг 4000 гаруй зочид төлөөлөгч оролцож байгаа аж. Энэ удаагийн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин оролцоно гэдгээр олон улсын анхаарлын төвд ороод байна. Isee.mn сайт үйл явдлыг газар дээрээс хүргэж байна.