ШУУРХАЙ: "Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах" саналыг ҮБХ-ны хурлаа үргэлжлүүлж хийж, хэлэлцэж магадгүй болжээ

ШУУРХАЙ: "Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах" саналыг ҮБХ-ны хурлаа үргэлжлүүлж хийж, хэлэлцэж магадгүй болжээ

Өчигдөр /2023.10.17/ орой Төрийн ордонд АН-ын Улс төрийн зөвлөл /УТЗ/ хуралдаж, тус намаас хэрэгжүүлж буй “Өрийн дарамтгүй Монгол" зэрэг цаг үеийн асуудлаа хэлэлцсэн байна. Энэ үеэр УТЗ-ийн зарим гишүүдээс "Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах" асуудлыг ярья гэсэн ч үүнийг хэлэлцэхгүй өнгөрөөжээ. 

Тодруулбал, АН-ын даргыг тус намын Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-оор хэлэлцэн огцруулж, сонгох дүрмийн зохицуулалттай аж. Харин ҮБХ-ны хурлыг тус хорооны дарга Ж.Батсуурь, АН-ын дарга Л.Гантөмөр болоод ҮБХ-ны 500 орчим гишүүдийн гурваны нэгийн саналаар зарлан хуралдуулдаг байна. Өнгөрөгч наймдугаар сарын 29 /2023.08.29/-ны өдөр хуралдсан ҮБХ хурал нь "завсарлаж" өндөрлөсөн тул дахин тус хорооны хурлыг зарлахгүйгээр үргэлжлүүлэн хийж "Л.Гантөмөрийг АН-ын даргаас нь огцруулах" асуудлыг хэлэлцэж магадгүй болоод байгаа аж. Харин АН-аас өчигдөр хуралдсан УТЗ-ийн хурлаар "Ардчилсан намын дарга Лувсаннямын Гантөмөрийг огцруулах тухай нэг ч удаа дурдагдаагүй" гэсэн мэдэгдлийг гаргаад байна. 




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө