"Но-той ногоон автобус"-ны асуудлаас болж манай дотоод улс төрд нэлээдгүй хөдөлгөөн орж Хотын дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа огцорч, тэдний орон Х.Нямбаатар, Б.Дэлгэрсайхан нар томилогдоод байна.
Эрх баригч МАН-ын удирдлагуудын дунд "Түгжрэлийн сайдаар хэнийг томилох вэ" гэдэг нь толгойны өвчин болсон гэх бөгөөд Таван Богд группийн эзэн Ц.Баатарсайханд ч энэхүү саналыг Засгийн газраас тавьж "татгалзсан" хариу авсан гэх албан бус мэдээлэл бий. Улмаар парламентын гишүүд дотроо хамгийн аж ахуй ч гэх УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханд уг саналыг тавьж, тэрбээр "дуртай, дургүй" зөвшөөрсөн гэдэг.
Учир нь УИХ-ын 2024 оны сонгууль ойртсон энэ үед хамгийн их шүүмжлэл, хэл амтай "түгжрэл"-ийн асуудлыг хариуцна гэдэг нь "халуун усанд гараа дүрэх"-тэй адил эрсдэлтэй.
Тэгвэл нэгэнт хийе гээд "Түгжрэлийн сайдаар томилогдсон Б.Дэлгарсайхан Засгийн газрын гишүүний ажлаа аваад 14 хоног болоход, хэрхэн ажиллахаа ч олон нийтэд танилцуулсангүй. Харин нөгөө талд Хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-т үлдсэн Д.Сумъяабазарын багийг солихоос эхэлж байна. Гэтэл Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагаад БНХАУ-д болох “Бүс ба Зам” уулзалтад оролцохоор өнөөдөр /2023.10.17/ явжээ