Хууль зүйн байнгын хороо хуралдаж, "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Хууль зүйн байнгын хороо хуралдаж, "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийг хэлэлцүүлэгт бэлтгэнэ

Өнөөдөр /2023.10.17/ байнгын хороод хуралдаж, зарим асуудлуудыг хэлэлцэнэ.

Инновац, цахим бодлогын байнгын хороо- Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан,

Нийгмийн бодлогын байнгын хороо- Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Төсвийн байнгын хороо- Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Эдийн засгийн байнгын хороо- Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын онцгой байдлын үед Засгийн газраас авч хэрэгжүүлсэн төлөвлөгөө, төсөл хөтөлбөрүүдийн санхүүгийн зарцуулалт, гадаадын орнуудаас авсан зээл, тусламж, иргэн, аж ахуйн нэгжүүдийн хандив, тусламж болон тэдгээрийн орлого, зарлагыг нийтэд ил болгох тухай асуудлаар Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо- Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан

Хууль зүйн байнгын хороо- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Цагдаагийн Ерөнхий газрын удирдлага, холбогдох албан тушаалтантай хийх уулзалт

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо- Төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдалтай танилцана




Өнөөдөр морь өдөр

8 цагийн өмнө