Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Х.Нямбаатарыг томилсон.
Тэрбээр одоогоор тодорхой ажил хийж хэрэгжүүлж, шийдвэр гаргаж эхлээгүй байгаа бөгөөд өнөөдөр /2023.10.15/ "Hybrid Heater" халаагуурын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцжээ. Хүйтэн сэрүүний улирал болж буйтай холбогдуулан эрчим хүчний хэмнэлт, цахилгаан халаагуур, цаашилбал утаа бууруулах асуудлыг чухалчлан үзэхээр зэхэж байгаа бололтой. Ямартай ч шинэхэн хотын дарга Х.Нямбаатарын эхний ажлуудын нэг нь цахилгаан халаагуурын үйлдвэртэй танилцсан явдал байлаа.